Польш тамирчин найман сартай хүүхдийн амийг аврахаар Олимпын медалиа заржээ

img


Польшийн тамирчин, Токио-2020 Олимпын наадамд жад шидэлтийн төрлөөр мөнгөн медаль хүртсэн Мария Андрейчук найман сартай Милошек хүүгийн амийг аврах мэс засалд мөнгө цуглуулахын тулд медалиа заржээ. 

 

Андрейчук мөнгөн медалиа дуудлага худалдаанд тавин, 125 мянган доллараар зарсан байна. Энэ мөнгийг АНУ-ын Стенфордын их сургуулийн эмнэлэгт зүрхний хагалгаанд орох бяцхан Милошекийн эмчилгээнд хандивлах аж. 

 

"Медалийн жинхэнэ үнэ цэн нь үргэлж зүрхэнд үлддэг. Медаль бол ердөө л эд зүйл, гэхдээ өөр нэгэнд асар их үнэ цэнтэй бай ч болно. Энэ мөнгөн медаль шүүгээнд тоосонд дарагдахын оронд хүний амь аварч чадна" хэмээн тамирчин бүсгүй мэдэгджээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Милошек хүүгийн эмчилгээний зардалд хагалгаа хийх өдрөө хүлээж чадалгүй нас барсан өөр нэг бяцхан хүүгийн ээж аав ихээхэн хандив өргөсөн гэнэ. Тэд хуримтлуулсан мөнгө нь өөр хэн нэгний амийг аврах ёстой хэмээн шийдэж, Милошекийн гэрийнхэнд мөнгөө шилжүүлжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Олимп үзэгч:
сайхан сэтгэлтэй хүнд аз заяадаг гэдэг үнэн ажээ. Жад шидэлтэнд ёстой л аз нь шовойж мөнгөн медаль авсаныг санаж байгаа биздээ
2021-08-19
Buyan 1000 dahin urjih boltugai.
2021-08-19
Mundag hun bn
2021-08-19