Rammstein хамтлагийн ахлагч Оросын иргэн болно

img

 

Германы домогт рок хамтлаг Rammstein-ий ахлагч Тилль Линдеманнд Оросын иргэншил олгохыг Оросын Төрийн Дум зөвшөөрчээ. Энэ талаар Москвагийн дуу хоолой станц мэдээлсэн байна. 

 

Төрийн Думын Соёлын хорооны нэгдүгээр орлогч дарга Елена Драпеко энэ талаар мэдээлэл өгөхдөө "Бид түүнд юу ч санал болгох ёсгүй. Гэхдээ тэр иргэн болох хүсэлтэй бол түүнийг бидний дунд харахдаа баяртай байна" хэмээжээ. 

 

 

 

Энд дуулгахад, Германы индастриал метал хамтлагийн ахлагч Тилль Линдеманн Улаан талбай дээр уран бүтээлээ толилуулахаар болсон байна. Регнум агентлагийн мэдээлснээр "Спассын цамхаг" олон улсын цэргийн хөгжмийн наадамд Rammstein хамтлагийн ахлагч оролцохоор болжээ. Олон улсын цэргийн хөгжмийн наадам наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын зургааны хооронд Москва хотын Улаан талбай дээр болох юм.

 

Наадмын зохион байгуулагчдын өгүүлснээр Тильь Линдеманн наадмын тусгай зочноор оролцож, есдүгээр сарын 4, 5-ны өдрүүдэд уран бүтээлээ хүргэх аж.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ