
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин дөнгөж саяхан Шууд телевизийн "Гамбир" ток шоунд оролцлоо. Тэрбээр нийгмийн тулгамдсан асуудлуудаар олон сонирхолтой зүйл үзэгчдэд хуучилсан ба энэ үедээ өчигдөр өрнөсөн үнийн хөөрөгдөлтийн эсрэг МҮЭХ-ны жагсаал, цуглааны талаар сэтгэгдлээ илэрхийлээд амжлаа. Х.Тэмүжин гишүүн тэдгээр жагсагчидтай нийлж дэмжиж буйгаа илэрхийлэх үү гэсэн хөтлөгчийн асуултад "МҮЭ-ийн С.Ганбаатар бол хоёр үзүүртэй зүү шиг хүн" хэмээн чангахан хариулт өгсөн юм.
"Үнийн хөөрөгдөлтийн эсрэг жагсаж биш өөр байдлаар тэмцэх хэрэгтэй, өчигдөр өрнөсөн үйл явдал бол МҮЭХ-ны тэргүүн С.Ганбаатарын хийж буй улс төр.
"Тэр хүн төрийн албан хаагчдын цалинг нэмье гэж өч төчнөөн хашгирч нэмүүлчихээд үүний дараа хүссэн ч хүсээгүй ч бий болж буй үнийн хөөрөгдөлтийн эсрэг тэмцэж буй нэрээр улстөрийн шоу хийж байна" хэмээн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин сэтгэгдлээ илэрхийллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ