Япончууд Зөвлөлтийн хоригдлууд дээр биологийн зэвсэг туршдаг байжээ

img

Дэлхийн хоёрдугаар дайны үеэр ЗХУ-ын иргэд дээр Японы тусгай албад биологийн зэвсэг туршиж байсан талаарх баримтыг Оросын Холбооны аюулгүй байдлын алба анх удаа нийтэд дэлгэжээ. 1930-1945 онуудад япончуудын олзонд Зөвлөлтийн хэдэн мянган хүн орсон бөгөөд ихэнх нь Манжуурт байхдаа олзлогдсон байна. Тэднийг Харбин дахь "Хогоин" хорих лагерьт хорьдог байжээ. 

 

Баримт бичигт өгүүлснээр, Японы тусгай албаныхан олзныхныг ЗХУ-ын эсрэг ажиллуулахаар тамалсан ч зорилго нь биелээгүй тул 1945 онд тэднийг дэслэгч генерал Сири Исии удирддаг Квантуны армийн 731 дүгээр тусгай отряд руу илгээсэн байна. Энэ отрядад Зөвлөлтийн иргэд дээр бактериологийн зэвсэг туршдаг байсан бөгөөд энэ төрлийн зэвсгийн боловсруулах гол объектууд нь Манжуурт байрлаж байсан гэнэ. 

 

Архивын баримт бичгүүд дунд "Хогоин" хорих лагерийн дарга Иосио Иизима, түүний орлогчийн мэдүүлгийн протоколууд ч багтжээ. 1948 онд Иизима мэдүүлэг өгөхдөө лагерь 150 хүний багтаамжтай, дан Орос эрчүүд байсан бөгөөд тэдний дунд Манжуурын нутаг дэвсгэр дээр санамсаргүй газардсан Оросын нисгэгчид, япончуудын эзэлсэн хилийн бүсийн Зөвлөлтийн иргэд байсан гэнэ. Иизимагийн өгүүлснээр, 731 дүгээр отряд нь хүний биед үхлийн аюултай бактер хэрхэн нөлөөлөхийг судалдаг байсан, туршилт явуулахын тулд амьд хүмүүс хэрэгтэй байсан аж.

 

Хорих лагерийн орлогч Ямагисигийн мэдүүлснээр, Зөвлөлтийн иргэд дээр "төрөл бүрийн шинэ химийн хорт бодис, бактериологийн бэлдмэлүүдийн үйлчлэлийг туршдаг" байсан гэнэ. Тэрбээр ийм аргаар 40 хүнийг хөнөөсний дотор Зөвлөлтийн армийн цэргүүд ч байжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

д:
дайн бол зөөлөн ална гэж байхуу малуудаа
2021-08-21
Зочин:
Тийм юм байхгүй гэж Баабар хэлээд байгаа ш дээ.
2021-08-21
оросоос орчуулахдаа япон хүмүүсийн нэрийг зөв бичиж бай
2021-08-20