АНУ-ын эрх баригчид афганчуудыг үнэ төлбөргүй нүүлгэн шилжүүлнэ гэв

img

Афганистанаас ирэх нүүлгэн шилжүүлэлтийн нислэгийн тасалбарын үнийг АНУ-ын хуулиар авах ёстой байдаг ч төлбөр шаардахгүй гэж Төрийн департамент мэдэгджээ. 

 

Афганистанд үүссэн нөхцөл байдал нь "онцгой тохиолдол" хэмээн Төрийн департамент мэдэгдээд, Америкийн эрх баригчид Афганистанаас дүрвэж байгаа хүмүүсээс зардал нэхэмжлэхгүй хэмээн онцолсон байна. 

 

Америкийн хуулинд зааснаар АНУ-ын Төрийн департамент нь Америкийн талын зохион байгуулсан нүүлгэн шилжүүлэх тусгай үүргийн нислэгийн зардлыг нэхэмжлэх ёстой байдаг аж. Ийм нислэгийн тасалбарын үнэ тухайн ирсэн чиглэл хүртэлх эконом ангиллын тасалбарын үнэтэй дүйхүйц байдаг гэнэ.

 

Америкийн эрх баригчид ийнхүү мэдэгдсэн ч  Politico сонин Афганистанаас нүүлгэн шилжүүлэх нислэгээр ирсэн нэгэн америк хүнээс авсан эх сурвалжтайгаар мэдээлэхдээ Төрийн департаментын ажилтнууд АНУ-ын иргэдээс 2000 доллар, гадаадын иргэдээс илүү өндөр хөлс нэхсэн гэжээ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ