Америкийн эмч нар цар тахалтай зэрэгцэн амьдрах зөвлөгөө өгчээ

img

Америкийн мэдрэлийн мэс засалч, CNN агентлагийн анагаах ухааны редакцийн тэргүүн Санжай Гупта коронавирусийн цар тахлын үед улс орнууд оршин тогтноход нь туслах алхмуудын талаар зөвлөгөө өгчээ. Одоогоор АНУ-д коронавирусийн хамгийн халдвартай төрөл болох дельта хувилбар тархаж байгаа аж. 

 

Гупта Америкийн алдартай эмч нартай ярилцсан бөгөөд тэд коронавирустэй бүрэн тэмцэх боломжгүй, тиймээс энэ тахалтай хамт "бүжиглэх" ёстой хэмээн үзэж байгаа гэнэ.

 

"Ийм амьдралд дасан зохицохын тулд бүтээлч хандах хэрэгтэй. Үгүй бол бид өнгөрсөн онд нүүр тулсан нөхцөлдөө эргэн орно" хэмээн Гупта өгүүлсэн байна.

 

Дархлаажуулалт

Миннесотагийн их сургуулийн Халдварт өвчний судалгааны төвийн захирал Майкл Остерхольмын онцолсноор улс орон бүр хүн амаа дархлаажуулах хөтөлбөрөө үргэлжлүүлэх ёстой гэнэ. Чухамхүү дархлаажуулалт өвчний тохиолдол эрс өсөхөөс зайлсхийнэ гэж тэрбээр үзэж байгаа аж.

 

"Бид дархлаажуулалтын хөтөлбөрөө үргэлжлүүлэх ёстой. Дархлаа 6-7 долоо хоногийн дараа үүсдэг бөгөөд одоо тус болохгүй байлаа ч намар, өвөл вакцин л биднийг аварна. Тиймээс вакцин тариулах ёстой" хэмээн тэрбээр мэдэгджээ.

 

АНУ-д дархлаажуулалтыг албан журмаар хийж эхэлж байгаа бөгөөд ахмад настны асрах байрууд ажилтнуудаа зайлшгүй вакцинд хамруулах, үгүй бол санхүүжилтээ алдана гэж Ерөнхийлөгч Байден мэдэгдсэн байна. Ирэх сарын 20-ны өдрөөс эхлэн Америкт гурав дахь тун хийж эхлэхээр болжээ.

 

Амны хаалт

 

Виржиниягийн их сургуулийн профессор Линси Маррын өгүүлснээр иргэд хаа сайгүй амны хаалт зүүх шаардлагатай гэнэ. Учир нь вакцин тариулаагүй төдийгүй тариулсан хүмүүсийн ч хамар залгиурт дельта штамм ороод, тээгдэж явдаг тул зайлшгүй амны хаалт хэрэглэхийг зөвлөсөн байна.

 

"Бид дахиад л амны хаалт зүүх шаардлагатай болж байна. Энэ нь биднийг хүрээлж буй вирусийн тоог багасгаж, хүн бүрийг хамгаална. Шинж тэмдэг илрээгүй хүмүүс коронавирусийн халдварыг тараах боломжтой" гэж Линси Марр өгүүлжээ.

 

Хүүхдүүдийг хамгаалах 

Сан-Францискогийн эмнэлгийн Халдварт өвчний тасгийн эрхлэгч Моника Гандигийн өгүүлснээр хүүхдүүд ч амны хаалт зүүх шаардлагатай гэнэ. АНУ-д хүүхдүүд амны хаалт зайлшгүй зүүх журам үйлчилдэггүй ч сургууль эхлэхийн өмнө ийм журам хэрэгжүүлэх шаардлагатай аж. Америкийн эрдэмтдийн үзэж байгаагаар дельта штамм нь томчуудын адилаар хүүхдүүдэд ч ихээхэн халдвартай юм байна.

 

"Ихэнх эцэг эхчүүд хүүхдүүддээ амны хаалт зүүлгэхгүй байна. Гэтэл өнөөгийн нөхцөлд, халдварын эрсдэл маш өндөр үед хүүхдүүдэд амны хаалт зүүлгэх шаардлагатай" гэж Ганди өгүүлжээ.

 

Америкийн эмч нар сургуульд агааржуулалт сайн хийж, агаар цэвэршүүлэгч ашиглах нь хүүхдүүдэд учрах эрсдэлийг бууруулна гэж онцолсон байна.

 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

нэмээл юу нь мэдэгдэхгүй өвчнүүд шинээр гараад эхэллээ. хуучин дэлхий биш хүн төрөлхтнийг багасгахын тулд вакцин дотор үргүй болгох юм хийсэн байхдаа. эсвэл хурдан үхүүлэх юм хийсэн байх. байнга л хүмүүсийг яаж устгах вэ гээл яриад байхын. бохирдол хирээс хэтэрлээ. хүн ам цөөлөх нь зөв гэхдээ бид яаж амьд үлдэх вэ . бусад үндэстнийг устгаад өөрсдөө үлдэх арга бодож олцгоож байна янз бүрийн вирус
2021-08-31
х:
хужаа гэж нэг гайтай хүнцэрүүүд байнадаааа
2021-08-22