Хятадын сансрын нисэгчид задгай сансарт гарлаа

img

Хятадын "Шэньжоу-12" экипажийн гишүүд задгай сансарт амжилттай гарчээ. Энэ талаар Жэнминь жибао сонин мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Не Хайшэн болон Лю Бомин нар зургаан цагийн хугацаанд модулиас гарч ажиллажээ. Энэ хугацаанд гурав дахь сансрын нисэгч болох Тан Хунбо задгай сансарт ажиллаж байсан сансрын нисэгчдийн үйлдлийг зохицуулахын тулд хөлөгт ажилласан байна. 

 

Задгай сансарт ажилласан сансрын нисэгчид шахуургын төхөөрөмж суурилуулж, хөлгийн гадна талд ажиглалтын камер суурилуулжээ. Түүнчлэн тэд нэгнийхээ зургийг авсан байна. 

 

Энд дуулгахад, "Шэньжоу-12" багийнхан анх долдугаар сарын дөрөвний өдөр задгай сансарт гарсан юм. Энэ нь 2008 онд "Шэньжоу-7" хөлгийн сансрын нисэгч задгай сансарт гарснаас хойших Хятадын сансрын түүхэн дэх хоёр дахь удаагийн задгай сансар дахь ажиллагаа болж байв. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ