Паралимпийн ажилтнууд дундаас COVID-19 халдварын 101 тохиолдол илэрчээ

img

Токио хотноо ирэх сард эхлэх Паралимпийн наадмын зохион байгуулах хэсгийн ажилтнууд дотроос энэ сарын дунд үеэс хойш коронавирусийн 100 гаруй тохиолдол илэрчээ. "Токио-2020" сайт дээр нийтлэгдсэн тайланд наймдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн коронавирусийн тохиолдлуудыг бүртгэж байгаа юм байна. 

 

Энэ мэдээллээс харахад наймдугаар сарын 18-ны өдөр хамгийн өндөр үзүүлэлт бүртгэгдсэн бөгөөд наадам зохион байгуулах ажилтнуудын дундаас халдварын 18 тохиолдол илэрчээ. 

 

Паралимпийн наадам наймдугаар сарын 24-ний өдөр эхлэж, есдүгээр сарын таван хүртэл үргэлжлэх юм. Олимпын адилаар Паралимпийн уралдаан тэмцээнийг ч хөгжөөн дэмжигчгүй зохион байгуулах аж. Ийм шийдвэр гаргах болсон нь Японд цар тахлын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбоотой гэж эрх баригчид нь тайлбарлаж байлаа. Тус улсад сүүлийн долоо хоногт өдөрт бүртгэгдэх шинэ тохиолдлын тоо улам өссөөр байгаа юм. Ердөө сүүлийн хоногт гэхэд л 25 876 тохиолдол шинээр бүртгэгджээ. Нөхцөл байдал хүндэрсэн тул Токио болон таван муж дахь онц байдлын дэглэмийг есдүгээр сарын 12-ны өдрийг хүртэл сунгасан бол өөр долоо муж дахь хязгаарлалтын арга хэмжээг өргөжүүлсэн байна.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ