ДОХИО: Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна

img

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Хөвсгөл, Булганы өмнөд, Архангайн нутгаар ахиухан хэмжээний бороо орно.

 

Малч­ид, иргэд, тариаланчид, хадланчдын анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын нутгаар, 23-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр усархаг үргэлжилсэн хүйтэн бороо орж, нутгийн баруун хагаст салхитай байхыг анхааруулж байна.

 

2021 оны 08 дугаар сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо үргэлжлэн орно. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, баруун, төв, говийн аймгуудын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Говь-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 6-11 хэм, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 22-27 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 13-15 хэм дулаан байна.

 

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 14-16 хэм дулаан байна.

 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 12-14 хэм дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ