Лүн-Дашинчилэн-Батцэнгэлийн чиглэлд үер бууж авто зам сэтэрч, эвдрэл үүсчээ

img

 

Улсын хэмжээнд сүүлийн өдрүүдэд их хэмжээний усархаг бороо үргэлжлэн орж байгаагаас олон улс, улсын чанартай авто зам, тэр дундаа А27 Лүн-Дашинчилэн-Батцэнгэл чиглэлд их хэмжээний үер бууж авто зам сэтэрч, замын хөвөө усанд угаагдаж, их, бага хэмжээний эвдрэл үүсээд байна.

 

Цаг агаарын аюулт үзэгдэл, борооны үерийн гамшгаас нийт ард иргэдийг хамгаалах үүднээс Улаанбаатар хотоос хөдөө орон нутаг руу, мөн орон нутгаас Улаанбаатар хот руу онцын шаардлагагүй бол хөдөлгөөнд оролцохгүй, явахгүй байхыг онцгой сэрэмжлүүлэн анхааруулж байна.

 

Шуурхай ажлын хэсэг холбогдох арга хэмжээг авахаар ажиллаж байгаа болно.

Эх сурвалж: ЗТХЯ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
Энэ замыг байгалийн аюулд тэсхээр хийж болдоггүй юмуу. Жоохон бороо ороол үерлэнгүүт урсаал тасарчих юм.Дахин дахин янзалах зардлаараа нэг мөр сайн хийгээд үерийн усыг чөлөөтэй явуулж урсгаад нуур болгоод эсвэл голруу нь оруулчих тийм бодлого барьж хиймээр юм.Уучлаарай минийл санаа шүү
2021-08-22
Huchilttin zuzaaniigee. Hulgaichuud.
2021-08-22