БҮТ: Их, дээд сургуулиуд энэ сарын 26-наас дахин элсэлт зохион байгуулна

img

 

Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалт наймдугаар сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгуулагдаж дууслаа. Шалгуулагчдын хэмжээст оноо гарсан бөгөөд их дээд сургуулийн элсэлт цахимаар зохион байгуулагдаж байна. Цахим элсэлтийн талаар Элсэлтийн комиссын гишүүн н.Батдорж мэдээлэл өглөө. 

 

Элсэлтийн комиссын гишүүн н.Батдорж "Энэ хичээлийн жилд 50 орчим сургууль элсэлтээ цахимаар зохион байгуулна. Өнөөдөр буюу наймдугаар сарын 23-нд их, дээд сургуулийн элсэлтийн бүртгэл хаагдана. 

 

Наймдугаар сарын 24-ний өглөө тухайн мэргэжилд хэддүгээрт эрэмбэлэгдсэн гэдгийг гаргана.  Сургуулийн хяналтын тоонд багтсан мэргэжлээ баталгаажуулна. Элсэлтийн баталгаажуулалт наймдугаар сарын 25-ныг дуустал үргэлжилнэ.

 

Харин 26-ны өглөө  дахин элсэлт зохион байгуулна. Өөрөөр хэлбэл  дундаж оноотой шалгуулагчдад боломж олгохоор элсэлтийг дахин зохион байгуулна. Ингэхдээ элсэлтийн системийг дахин нээж, мэргэжил сонгох эрхийг нээнэ. Орон нутагт байгаа  шалгуулагчдадаа дахин элсэх эрхийг гурван өдрийн турш нээж өгнө.  Ингээд наймдугаар сарын 29-нд шалгуулагчид сонголтоо баталгаажуулна. Ингээд есдүгээр сарын эхээр элсэлтийн эрхийн бичиг олгогдоно. Тухайн эрхийн бичгийн дагуу тухайн сургуультайгаа холбогдож, цахим хичээлийнхээ асуудлыг  ярина. Өөрөөр хэлбэл, гэрээгээ байгуулж, элсэлтээ баталгаажуулна" гэв. 

 

М.Насан 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Иргэн:
Элсэлтээ нэг хаагаад л, нэг нээгээд л юун бантан хутгаад байгаа малууд вэ? Ажлаа ер хийж чадахгүй юмнуудаар дүүрчихсэн юм уу? Энэ улс ч дампуурч өгч байна даа яана даа.
2021-08-23
ёох ёох:
Тэгээд 40 мянган хүүхэд ажил ч байхгүй сургууль ч байхгүй яах уу? БҮгдийг нь солонгост боолоор гаргах уу? Юмыг бодож байгаа ч.
2021-08-23
Мөн ч аятайхан бантан болох нь дээ
2021-08-23
Heregtei hereggui ene olon deed surguuliar yadag bna aa. Garin 10-n huruund bagtah tootoi baihad bolno.
2021-08-23
ёох ёох:
Тэгээд 40 мянган хүүхэд ажил ч байхгүй сургууль ч байхгүй яах уу? БҮгдийг нь солонгост боолоор гаргах уу? Юмыг бодож байгаа ч.