Монгол эрдэмтэд PCR оношлуур бүтээжээ

img

 

Монгол эрдэмтэд PCR оношлуур бүтээсэн тухай Эрүүл мэндийн сайд С.Энхболд өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ. Тэрбээр, "Чорос онош лабораторийн эрдэмтэд старт-ап компани байгуулан коронавирусын халдварыг оношлох PCR оношлуурыг бүтээлээ. Ийнхүү Монголд шүлсний болон үндсэн оношлууруудыг үйлдвэрлэж эхэллээ.

 

ЭМЯ-ны зүгээс бүхий л бололцоогоороо дэмжин ажиллаж, яам анхны 10,000ш оношлуурыг худалдан авах боллоо. Цаашид ч эмнэлгүүд маань захиалж, хэрэглээнд өргөн нэвтрэх боломжтой болжээ.

 

Тус лабораторийн эрдэмтэдтэйгээ хамтран коронавирусын мутаци хувилбаруудыг дотоодын PCR оношлуур дээр суурилан ялган оношлоход нэг алхам ойртож байна" гэжээ. 

 

 

М.Насан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
amjilt hysie.sain bna.iim hymyyst harin shagnalaa bvv haramla.urh byriin yildverleliig bas demjij chudur tushaag halah gantshan Dyyrgees zuvshuurul avaad hiie gesniig ni hiilgedeg zeel ugdug baival ene tsuuhun hyntei oron dorr hugjnuuduu.uursdiiguu l hugjyyleed bayajuulaad bx yum.shn irged gadaadag booliin ajil hiij ar geree tejeej bna.gutamshig
2021-08-23