Афганистан: Нислэгийн үеэр 3 хүүхэд онгоцонд мэндэлжээ

img

Талибан хөдөлгөөнийнхний эзэлсэн Афганистанаас хүмүүсийг нүүлгэн шилжүүлж эхэлснээс хойш цэргийн тээврийн онгоцонд нийт гурван хүүхэд мэндэлжээ. Энэ талаар Пентагоны хэвлэлийн бага хурлын үеэр АНУ-ын Зэвсэгт хүчний Тээврийн командлалын тэргүүн генерал Стивен Лайонс мэдээлсэн байна.

 

"Раммштайн" баазаас хөөрсөн нислэгийн үеэр онгоцонд хүүхэд мэндэлснийг дуулгахад үнэхээр таатай байна. Энэ бол цорын ганц тохиолдол биш. Бид албан ёсоор бүртгээд явдаггүй ч надад ирсэн мэдээллээр, нүүлгэн шилжүүлэх нислэгийн үеэр нийт гурван хүүхэд онгоцонд төрсөн" хэмээн Стивен Лайонс мэдэгджээ. 

 

Афганистанаас дүрвэгчдийг нүүлгэн шилжүүлж байсан АНУ-ын Агаарын цэргийн хүчний Боинг С-17 онгоцонд хүүхэд мэндэлсэн талаарх мэдээлэл наймдугаар сарын 22-ны өдөр гарч байсан юм. АНУ-ын Агаарын цэргийн хүчний Тээврийн командлалын мэдээлснээр, онгоцонд мэндэлсэн хүүхэд нь охин байсан гэнэ. Нүүлгэн шилжүүлэх нислэгийн үеэр бие давхар эмэгтэй дуншиж эхэлсэн бөгөөд даралт нь унасан тул онгоцны нисгэгчид нислэгийн өндрөө хасаж, амаржих эхийн бимеийн байдлыг тогворжуулж, амь насыг нь аварсан байна. Газардсаны дараа эх, охиныг эмнэлэгт хүргэсэн, тэдний биеийн байдал сайн байгаа аж. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
АНУ-д орсон хойноо төрсөн бол
2021-08-24