Оюутнууд их, дээд сургуульд хэрхэн элсэх вэ

img

 

2021-2022 оны хичээлийн жилд Монгол улсын их, дээд сургууль, коллежид элсэгчдээс авах Элсэлтийн ерөнхий шалгалтыг наймдугаар сарын 19-22-ны өдрүүдэд  улсын хэмжээнд 82 шалгалтын байранд 40420 шалгуулагчийг хамруулан амжилттай зохион байгуулж дууслаа. Шалгалтын ирцийг улсын хэмжээнд тус бүрээр нь танилцуулбал, 

 

  • Биологи хичээл  88 хувь

  • Математик 89 хувь

  • Хими 91 хувь

  • Газарзүй 77 хувь

  • Нийгмийн судлал 91 хувь

  • Монгол Улсын түүх 75 хувь

  • Англи хэл 91 хувь

  • Физик 88 хувь

  • Орос хэл 75 хувь 

  • Монгол хэл 82 хувийн тус тус ирцтэй шалгуулсан байна. 

 

ЭЕШ дуусаж, шалгуулагчид их, дээд сургуулиудад цахимаар бүртгүүлж, суралцах хөтөлбөрөө сонгох юм. Бакалаврын элсэлтийн мэргэжил сонголтын хуваарийг сургууль бүрээр нь танилцуулж байна. 

 

МУИС:

 

МУИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрийн элсэлтийн бүртгэл наймдугаар сарын 17.30 цагт хаагдсан бөгөөд хуваарь олгох үйл ажиллагаа өнөөдөр буюу наймдугаар сарын 24-ний 10.00 цагт эхэлнэ. 

 

 

ШУТИС:

 

Наймдугаар сарын 24-ний өдөр 09.00-13.00 цагийн хооронд  бүлгийн дизайн, архигтектур чиглэлийн мэргэжли сонголт явагдана. Хугацаа: 2-3 минут 

 

Наймдугаар сарын 24-ний өдөр 14.00 цагт I бүлгийн инженер, технологийн чиглэлийн мэргэжил сонголт нээгдэж  наймдугаар сарын  25-ны өдрийн 15.00 цагийн хооронд мэргэжил сонголт явагдана. 

 

Наймдугаар сарын 25-ний өдөр 16.00 цагт II бүлгийн бизнесийн удирдлага, менежмент чиглэлийн мэргэжил сонголт нээгдэж, наймдугаар сарын 26-ны 10.00 цагт дуусна. 

 

 

МУБИС:

 

Элсэлтийн бүртгэл наймдугаар сарын  31-ний өдөр хүртэл бүртгүүлнэ. ЭЕШ дууссан өдрөөр бүртгэлийн дугаараараа нэвтрэн орж шалгалтын оноогоо бүртгүүлэн хөтөлбөр, мэргэжлээ баталгаажуулна. Наймдугаар сарын 22-ноос МУБИС-ийн элсэлтийн болзлыг хангасан элсэгчид суралцах эрхийн бичгийг е-майл хаягаар илгээнэ. 

 

 

АШУҮИС:

 

АШУҮИС-д элсэх хүсэлт буюу бүртгэлийн үйл ажиллагаа elselt.mnums.edu.mn цахим хуудсаар хэвийн үргэлжилж байна. Хэрэв танд /Хөтөлбөр сонголт ЭЕШ-ийн хариу гарсны дараа хийгдэх болно/ гэсэн шар өнгийн бичиг гарсан бол энэ нь амжилттай бүртгэгдсэн болно.

2. Бүртгэлийн нууц үгээ мартсан, алдаатай мэдээллээ засуулах шаардлага гарсан бол elselt2021@mnums.edu.mn имэйл хаяг руу бичиж асуудлаа шийдвэрлүүлнэ үү.

3. Хөтөлбөр сонголт 08 сарын 23-ны өдрийн 18.00 цагаас 08 сарын 26-ны өдрийн 18.00 цаг хүртэл үргэлжилнэ.

4. Элсэгчдийг шалгаруулж, дүнгийн жагсаалтыг 08 сарын 27-ны өдөр танилцуулна.

 

 

М.Насан 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Blank Atm Card Hack For Sale:
I Want To Testify About Dark Web Blank ATM Cards. Telegram : +22871392668 (The Official Automatic Teller Machine) They Sell Automatic Blank ATM Cards That You Can Use To Withdraw Money At Any ATM Machine Around The World Wide. Order Your Blank ATM Card Now With The Official Automatic Teller Machine. Email Address : officialautomatictellermachine@gmail.com Telegram : +22871392668 Google Chat : officialautomatictellermachine@gmail.com I Saw So Much Testimony On The Internet About How Dark Web Hackers Produce An Automatic Blank ATM Cards And Sell Them To Different People Around The World Wide. Order Your Blank ATM Card Now.
2023-12-17
Сугарбиш:
Нууц үгээ мартсан 99641930 ЙО04230408
2021-08-24