ВИДЕО: Танкан дээрх Хунт нуур

ОХУ-д зохион байгуулагдаж буй "АрМИ-2021" наадмын хүрээнд танкийн биатлон Алабино полигонд өчигдөр хоёр дахь өдрөө үргэлжилжээ. 

 

Энэ өдрийн тэмцээн сонгодог бүтээлээр өндөрлөсөн байна. Тодруулбал, тэмцээнд оролцож буй Беларусийн экипажийн танкан дээр мэргэжлийн балетчин болон Беларусийн танкчин хамтдаа "Хунт нуур"-ын хэсгийг бүжиглэжээ. 

Энд дуулгахад, олон улсын цэргийн наадам наймдугаар сарын 22-ноос есдүгээр сарын дөрөвний өдөр зохион байгуулагдана. Наймдугаар сарын 23-ны өдөр танкчин, балетчин хоёрын үзүүлбэрийг үзэгчдэд толилуулсан бол танк, десантын машины хамтарсан бүжгийн үзүүлбэрийг ч олонд сонирхуулжээ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ