Ирэх сараас улс хоорондын тээвэрлэлтэд тээврийн хэрэгсэл нэмэхгүй

Ирэх сараас Замын-Үүд-Эрээн боомтын чиглэлийн улс хоорондын тээвэрлэлтэд тээврийн хэрэгсэл нэмэхгүй болсон талаар Авто тээврийн үндэсний төвөөс мэдэгдэл гаргажээ.
Тодруулбал, тус мэдэгдэлд "коронавирусийн халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан Монгол Улсын Замын-Үүд боомт -БНХАУ-ын Эрээн боомтын тээвэрлэлт буурсан. Тээвэрлэлт буурсан боловч улс хоорондын тээвэрлэлт гүйцэтгэх хүсэлтэй иргэд, аж ахуйн нэгж байгууллагын тоо нэмэгдсээр байна. Үүнтэй холбогдуулан Замын-Үүд-Эрээн боомтын чиглэлд хилийн татан авалтын тоо тээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэсглийн тоотой уялдахгүй, тээврийн хэрэгслийн хэт их бөөгнөрөл үүсээд байгаа тул 2021 оны 9 сарын 01-ний өдрөөс тодорхойгүй хугацаагаар Замын-Үүд-Эрээн боомтын чиглэлийн улс хоорондын тээвэрлэлтэд тээврийн хэрэгсэл нэмэхгүй болсныг үүгээр мэдэгдэж байна" гэж ээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ