МУИС ЭЕШ-ын өндөр үнэлгээтэй элсэгчдэд тэтгэлэг олгоно

img

Монгол Улсын Их Сургууль ЭЕШ-ын өндөр үнэлгээтэй элсэгчдэд тэтгэлэг олгоно. Үүнд: 

  • 700 буюу түүнээс дээш оноо авч МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын Багц 2 -д (Физик, Хими, Биологи, Математик, Газарзүй) элссэн бол 100% тэтгэлэг олгоно.

  • Цаашид суралцагч сурлагын голч дүн 3.2 болон түүнээс дээш оноотой суралцсан бол тэтгэлгийг үргэлжлүүлэн олгоно.

  • 650 буюу түүнээс дээш оноо авч МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын Багц 2 -д (Физик, Хими, Биологи, Математик, Газарзүй) элссэн бол 50% тэтгэлэг олгоно.

  • Цаашид суралцагч сурлагын голч дүн 2.8 болон түүнээс дээш оноотой суралцвал тэтгэлгийг үргэлжлүүлэн олгоно.

Эх  сурвалж: МУИС

СЭТГЭГДЭЛ БИЧИХ