Г.Занданшатар: Төрийн албан хаагч гэхээсээ “энэний хүн, тэрний хүн” гэсэн шошигтой болжээ

Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилгын тухай болон Төрийн жинхэнэ албанд чадахуйд үндэслэн сонгон шалгаруулах тухай хуулийн төслийн боловсруулалтын явцтай танилцах уулзалт хэлэлцүүлгийг ТББХороо, УИХ-ын тамгын газар , Төрийн албаны зөвлөлтэй хамтран зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгт УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож хэлсэн үгэндээ:
-Төрийн албанд танил тал, арын хаалгаар орж, сонгон шалгаруулалт нэр төдий болж, улстөржсөн гэх гомдол тасрахгүй байна. Чадвартай, чадалтай нь төрд ажиллаж байж, төр төмбөгөр ёс ёмбогор зарчим биеллээ олно. Гэтэл монгол төрийн албан хаагч гэхээсээ илүү “энэний хүн тэрний хүн” гэсэн шошигтой болжээ.
Сонгон шалгаруулалтын хуулиар энэхүү буруу, шударга бус байдлыг өөрчилнө. Хууль батлагдснаар төрийн албаны зөвлөлийн нэр хүнд, үйл ажиллагаа шинэ шатанд гарах учиртай хэмээв.
Хэлэлцүүлэг үргэлжилж байна.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ