Г.Занданшатар: Төрийн албанд эрс шинэчлэл хийнэ


Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилгын тухай хуулийн төсөл болон Төрийн жинхэнэ албанд чадахуйд үндэслэн сонгон шалгаруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулж байгаа.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн агуулга, үзэл санаанд холбогдох хууль тогтоомжийг нийцүүлж эрх зүйн шинэтгэлийг хэрэгжүүлэхээр “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталсан. Тус тогтоолын хүрээнд 31 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаас 12 хуулийг Улсын Их Хурал хэлэлцэн батлаад байгаа юм. Төрийн албаны мэргэшсэн, тогтвортой, ил тод, хариуцлагатай байх эрх зүйн үндсийг бүрдүүлэх, төрийн албыг төгөлдөржүүлэх, төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга, хариуцлагыг нэмэгдүүлэх, чадахуйн зарчимд суурилж төрийн албан хаагчдыг сонгон шалгаруулдаг байх шаардлага үүссэн. Үүнтэй холбоотой Төрийн ордонд хэлэлцүүлэг зохион байгууллаа. н боловсруулалтын явцтай танилцах уулзалтад оролцлоо.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
-Төрийн албаны эрс шинэчлэл бол улс хөгжихийн үндэс. Ард түмэн бидэнд үнэмлэхүй итгэл үзүүлсэн, бид илүү их зүтгэлээр хариулах ёстой. Төрийн алба нь ард түмэнд үйлчилдэг байх Үндсэн хуулийн үзэл санааны дагуу төрийн албыг өөрчлөн зохион байгуулах шаардлага үүссэн. Өнгөрсөн 100 жилийн нийгмийн байгууллын өөрчлөлтийн явцад ард иргэдэдээ үйлчлэх төрийн үндсэн зарчим задарч, төрийн дунд, доод шатанд ёс зүйгүй, сахилга хариуцлагагүй байдал газар авсан талаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлгийн явцад олон нийтээс ихээхэн шүүмжлэл ирж, тодорхой санал санаачилгууд гарч байсан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаарх анхдугаар Зөвлөлдөх санал асуулгаас төрийн албаны сахилга, хариуцлагыг сайжруулах шаардлагатай гэдэг дүгнэлт гарсан.
Төрийн чадварлаг албыг бүрдүүлэхийн тулд сонгон шалгаруулалтаар шилдгүүдийг олох ёстой ч өнөөдрийг хүртэл Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулж буй сонгон шалгаруулалтууд нь хангалтгүй, хатуухан хэлэхэд нэрийн төдий болж ирсэн гэдэг шүүмжлэл, гомдлыг олон нийтээс хаягладаг. Их, дээд сургуулиас шилдэг оюутан, суралцагчдыг сонгон, шалгаруулж, бодлогоор мэргэшүүлэн бэлтгэж, боловсруулдаг, улмаар чадахуйд суурилсан зарчмаар дэвшүүлэн ажиллуулснаар “Төр төмбөг, ёс ёмбогор” хэмээх үзэл санаа бүхий Азийн эрх зүй хэрэгжих боломжтой. Ийм үзэл санаа, арга зарчим хэрэгжүүлж буй Азийн өндөр хөгжилтэй орнуудын туршлагыг бусад улс оронд хэрэгжүүлж байгаа жишээг дурдав. Иймээс Төрийн жинхэнэ албанд чадахуйд үндэслэн сонгон шалгаруулах тухай хуулийн үр дүнд Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагаа шинэ шатанд гарах учиртай.
Энэ бүхний үр дүнд ард түмэндээ үйлчилдэг, төрийн төлөө зүтгэдэг, улс орны хөгжлийн үндэс болдог төрийн алба, төрийн албан хаагчидтай болох зорилготой гэв. “Төрийн албаны реформ нь улсын хөгжлийн суурь гэдгийг ухамсарлаж, бодлогын дорвитой өөрчлөлтийг хийж, шинэчлэл хэрэгжүүлэхээр ажиллаарай.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат:
Салбар, ажил мэргэжлийн чиглэлээр ёс зүйн дүрэм хангалттай байдаг хэдий ч түүнийг мөрдүүлэх, хэвшүүлэх, баримтлах нэгдсэн удирдлага, зохион байгуулалт байдаггүй. Төрийн албаны бүх түвшинд ёс зүй, хариуцлагын арга хэмжээний үр нөлөө багатай, мөрдүүлэх зохицуулалт сул байгаа учир ёс зүй, сахилгын асуудлыг нийтлэг байдлаар, нэгдмэл байдлаар зохицуулсан ерөнхий хуультай болох шаардлагатай. Иймд төрийн албанд шударга ёсыг бэхжүүлэх, төрийн албан хаагч нь ард түмэндээ үйлчилж, хувийн ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн, чин үнэнчээр ажиллах эрхэм зорилгоо ухамсарлаж, ажил үүргээ гүйцэтгэхдээ хуулиар тогтоосон ёс зүйн хэм хэмжээ, шаардлагыг чандлан биелүүлэх үнэт зүйлс, соёлыг төлөвшүүлж, төрийн албан хаагчийг ёс зүйн зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, төрийн албан хаагчийн ёс зүйн алдаатай үйл ажиллагаанд зохих хариуцлага хүлээлгэх замаар төрд итгэх ард түмний итгэлийг бэхжүүлэх хүрээнд Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилгын тухай хуулийн төслийг боловсруулсан.
Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг:
-Төрийн албаны бодлогын шинэтгэл, түүний хэрэгжүүлэх чиглэлээр Улсын Их Хурлын түвшинд анхаарал хандуулан, ажил хэрэгчээр хандаж байгаа. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийн талаарх анхдугаар Зөвлөлдөх санал асуулга болон бусад төрлийн асуулга, судалгаагаар өндөр давтамжтай гарч ирсэн асуудал бол санхүүжилт шаардахгүй шийдэж болох шударга ёсны хүсэмжлэл, төрийн албанд хариуцлагатай, ёс зүйтэй ажилтнуудыг ажиллуулах хүсэлт байсан. Олон нийтийн хүсэмжлэл болон бүрдээд буй нөхцөл байдалд үндэслэн Төрийн албаны зөвлөлийн зүгээс олон улсын сайн жишигт нийцүүлэх зорилгоор идэвхтэй хамтран ажиллана. Монгол Улсад 4147 төрийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа. Нийт төрийн албан хаагчдын 32 хувь нь эмэгтэйчүүд байгаа бол удирдах албан тушаалын 7 хувьд эмэгтэйчүүд ажиллаж байгаа. Төрийн жинхэнэ албанд чадахуйд үндэслэн сонгон шалгаруулах тухай хуулийн төслийн үндсэн концепц нь оюуны өндөр чадавхтай, цогц чадамжтай, бүтээмж өндөртэй, нарийн мэргэжил, мэргэшилтэй, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүнийг сонгон шалгаруулж авах гэж тодорхойлогдсон. Төрийн албаны зөвлөл төрийн албаны хүний нөөцөд 8000 гаруй бүртгээд байгаа, энэ нөөцийг хувийн хэвшлийн байгууллагууд ч ашиглах, хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлж ирсэн гэдгийг хэллээ. Тиймээс энэ чиглэлийн харилцааг зохицуулах шаардлага бий.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:
Аливаа хууль тогтоомжийг хэрэгжүүлэх шатанд хяналт тавьдаг, гарцаагүй хэрэгждэг байх механизмыг бүрдүүлэхгүй бол бодлогын түвшинд хийсэн шийдэл, шинэчлэл, дэвшил д дунд шатандаа “нурж, гацаж”, тэдгээрт хариуцлага тооцдог систес байхгүй учраас өнөөдрийн байдалд хүрээд байгааг сануулж, төслийн боловсруулалтдаа эдгээрийг онцгой анхаарах ёстой. Төрийн албаны сонгон шалгаруулалтдаа боловсрол, ур чадварын шалгаруулалтаас гадна хувь хүний төлөвшил, хандлагыг чухалчилж авч үзэх шаардлагын
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:
Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийг хуулиар тодорхойлж, үүнд оногдуулах хариуцлагыг тодорхой болгож буйгаараа эдгээр төслүүд тун чухал ач холбогдолтойг хэлж тэмдэглэж байлаа. Үүн дээр хувь албан хаагч төрийн албаны нэр хүндийг сэвтүүллээ, хариуцлага хүлээх ёстой хэмээн үзсэн тохиолдолд холбогдох зохицуулалтыг тусгах шаардлагтай. Сонгон шалгаруулалтад хүйсийн тэгш эрхийг хангах, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн үзэл санаанд нийцүүлэх зохицуулалтуудыг тусгахад төсөл боловсруулахдаа анхаарч ажиллаарай.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ