Гаитид болсон газар хөдлөлтийн хохирол 1,12 тэрбумд хүрчээ

img

Наймдугаар сарын 14-нд Гаитид болсон газар хөдлөлтийн хохирол 1,12 тэрбум ам.долларт хүрсэн гэсэн урьдчилсан үнэлгээ гарчээ. Энэ талаар тус улсын эрх баригчдаас авсан эх сурвалжтайгаар RT агентлаг мэдээлсэн байна. 

 

Гаитигийн эрх баригчид НҮБ, Европын холбоо, Дэлхийн банкны төлөөлөгчидтэй холбоотой ажиллаж байгаа бөгөөд одоогоор хохирол амссан дүүргүүдийг сэргээн босгоход шаардлагатай хөрөнгө мөнгө гаргах боломжийг судлаж байгаа гэнэ.

 

Эргэн сануулахад, наймдугаар сарын 14-ний өдөр Гаитид 7,2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон юм. Энэхүү байгалийн гамшгийн улмаас 2189 хүн амиа алдаж, 12 мянга гаруй хүн гэмтсэн байна. Гаитигийн эрх баригчид гурав хоногийн үндэсний хэмжээний гашуудал зарлан, нэг сарын хугацаанд онц байдлын дэглэм тогтоож байв.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ