ОХУ-д чанга яригчаар сурталчилгаа түгээхийг хориглолоо

Орост наймдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн барилга байгууламжийн гадна хана, дээвэр болон бусад хэсгүүдэд суурилуулсан дууны төхөөрөмжийн тусламжтайгаар бараа, үйлчилгээний сурталчилгаа явуулахыг хориглолоо. Холбогдох хуулийн нэмэлт өнөөдрөөс хүчин төгөлдөр болж байгаа талаар Регнум агентлаг мэдээлсэн байна.
"Барилга, байгууламжийн гадна хана, дээвэр болон бусад хэсгүүдэд суурилуулсан, байрлуулсан чанга яригч болон бусад дууны техникийн төхөөрөмжийн тусламжтайгаар дуут сурталчилгаа хийхийг хориглоно" хэмээн хуулинд заажээ.
Хуулинд орох нэмэлтийг тусгасан баримт бичгийг тавдугаар сард нийтэлсэн бөгөөд орон сууцны хороолол дунд дуу чимээтэй сурталчилгаа байнга явдагийг болиулах талаар санал гомдол удаа дараа ирсний улмаас ийнхүү хуульчилсан байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ