Паралимп: Анхны алтан медалийг Австралийн тамирчин бүсгүй хүртлээ
2021-08-26

Японы Токио хотноо эхэлсэн Паралимпийн анхны медальтнууд өчигдөр тодорлоо. Медалийн гарааг С3 төрөлд 3000 метрийн зайн дугуйн спортынхон эхлүүлсэн юм. 

 

Тэмцээний дүнгээр Австралийн тамирчин Пейж Греко тэргүүлсэн байна. Тэрбээр 3 минут 50,815 секундын хугацаанд замыг туулснаар дэлхийн дээд амжилтыг шинэчилжээ. 

 

Мөнгөн медалийг Хятадын тамирчин Ван Сяомэй хүртсэн бол Германы тамирчин Дениз Шиндлер хүрэл медалийн эзэн болсон байна. 

 

Токио хотноо зохион байгуулагдаж буй Паралимпийн наадмын анхны алтан медальтан болсон Греко 1997 онд Австралид төржээ. Тэрбээр биеийн баруун хэсгийг ихэвчлэн гэмтээдэг тархины саажилт оноштой юм байна. Греко Өмнөд Австралийн их сургуульд биеийн тамирын мэргэшлээр зэрэг хүртжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин