АН: УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшигчийн хүсэлтийг маргаашаас авч эхэлнэ


АН-аас ээлжит мэдээллээ хийлээ. УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт нөхөн сонгууль явагдана. Нөхөн сонгуульд нэр дэвших ажиллагаа өнөөдрөөс эхэлж байгаа юм. АН-ын дэд дарга Р.Эрдэнэбүрэн:
-Намын удирдлагаас өгсөн чиглэлийн дагуу парламентад суудалгүй намуудтай сонгуульд нэгдэж орох яриа хэлэлцээ явагдаж байна. Маргааш өглөөнөөс АН-тай нэгдэх, нэрээ дэвшүүлэх саналтай албан хүсэлтийг авна. Өнөөдрийн байдлаар зарим гишүүд албан бусаар нэр дэвшихээ илэрхийлж байгаа гэлээ.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ