ДЭМБ намар тохиох халдварын дэгдэлтэд бэлэн байхыг уриаллаа

img

Ирэх гурван сар ирээдүйд тохиох цар тахалд бэлтгэх арга хэмжээг боловсруулахад нэн чухал үүрэг гүйцэтгэнэ гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус мэдэгджээ. 

 

Түүний өгүүлснээр, есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулган, 10 дугаар сард Их Хорийн дээд хэмжээний уулзалт, харин дараа сард нь ДЭМБ-ын тусгай чуулган болох гэнэ.

 

"Ирэх гурван сар ирээдүйд тохиож болзошгүй цар тахлуудын эсрэг авах хариу арга хэмжээг боловсруулахад нэн чухал цаг үе байх болно" хэмээг Гебрейесус цохон тэмдэглэжээ.

 

Түүний өгүүлснээр, дэлхийн бүх улс орон түүнчлэн хүрээлэн буй орчин, амьтдын эрүүл мэндийн асуудал хариуцдаг түншүүдийн хамтын ажиллагааны үндсэн дээр цаашид гарч болзошгүй цар тахалд бэлэн байх, хариу арга хэмжээ авах асуудалд бэлтгэх ёстой гэнэ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Самбуу:
Одоо зүгээр байлдацгаа. Зүгээр нэг муу өвчинд бүгдээрээ дарлуулж байснаас хэн нь үлдэхийгээ үзэцгээ. Хүчтэй нь л үлдэг. Орос Америк Хятад Герман Турк Япон хэн нь бүс нутагтаа нөлөөтэй үлдэхээр шийдэцгээ. Худлаа бие биенээ тоншоод л.
2021-08-26
yaasan duusdaggui umhii har pizdaaakiin virus be dee.
2021-08-26