Паралимп: Медалийн тоогоор Австрали тэргүүлж байна
Наймдугаар сарын 24-ний өдөр Японы Токио хотноо нээлтээ хийсэн Паралимпийн наадам хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Дэлхийн өнцөг булан бүрийн хамгийн хатуужил, тэсвэр, эр зоригтой тамирчид цугларсан Токиогийн дэвжээнээ Паралимпийн тамирчид ээлж дараалан медалиа гардаж, нутаг нэгтнүүдээ төдийгүй дэлхий дахины сэтгэлийг хөдөлгөсөөр байгаа юм.
Наймдугаар сарын 26-ны өдрийн байдлаар, медалийн тоогоор Австрали улс тэргүүлж байна. Энэ улсын шигшээ баг одоогоор зургаан алт, хоёр мөнгө, гурван хүрэл гээд нийт 11 медалийн эзэн болжээ.
Үүний араас Австралитай медалийн тоогоор тэнцүү ч чанар нь өөр, Хятадын шигшээ баг бичигдсэн байна. Хятадын паралимпчид зургаан алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртжээ.
Харин гуравдугаар байранд "Оросын Паралимпийн хороо" гэсэн нэрэн дор оролцож буй Оросын шигшээ багийнхан бичигдсэн байна. Оросын паралимпчид дөрвөн алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль гээд нийт долоон медаль хүртсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ