Н.Уртнасан: Андлалын хөшөөг гүйцэтгэгч компани улсыг хохиролгүй болгоно


Андлалын хөшөөг буулгаж байгаатай холбоотой мэдээллийг БОАЖ-ын сайд Н.Уртнасан хийлээ. Тэрбээр:
-2018 оноос БОАЖЯ, Хэнтий аймгийн ЗДТГ, гүйцэтгэгч "Хос санаа" компанитай гурвалсан гэрээ байгуулж барилгын ажлыг эхлүүлсэн. Харамсалтай нь энэ бүтээлийг зохион бүтээсэн МУУГЗ Д.Эрдэмбилэг барилгын ажил ид явагдаж байх үед хүнд өвчний улмаас нас барсан. БОАЖЯ энэ төслийг үргэлжлүүлэхтэй холбоотой судалгаа хийсэн. Зохиогчийн болон гүйцэтгэлийн явцад хянах боломж үүсээгүй учир оюуны өмчтэй холбоотой асуудал гарсан. Нөгөө талаас барилгын гадна тохижилтын ажил бүрэн хийгдэж дуусаагүй үед олны анхаарлын төвд орсон. Тиймээс Д.Эрдэмбилэг агсны гэр бүлээс зохиогчийн эрхэнд халдахгүй байх, эрх шилжүүлэхийг цуцлах хүсэлт ирсэн.
Энэ дагуу гурван талт гэрээний 1 тэрбум 961 сая 781 мянган төгрөгийг улсын төсвөөс гарсан төгрөгийг буцаан төлүүлэхээр "Хос санаа" компанид өгсөн. "Хос санаа" компани улсыг хохиролгүй болгох албан бичгээ ирүүлсэн. БОАЖЯ-наас Сангийн яаманд холбогдох асуудлыг явуулахад өнөөдөр чиглэл ирсэн. Хөшөөг буулгахад улсын төсвөөс зардал гаргахгүй. Гүйцэтгэгч компани хийнэ.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ