Талибан: Сүүлийн дэлбэрэлтүүдийг АНУ үйлдсэн

Наймдугаар сарын 26-ны өдөр Афганистаны нийслэл Кабул хотод цуврал дэлбэрэлт болж, олон хүн амиа алдсан талаар бид мэдээлсэн.
Афганистан: Кабулд халдлага болж, олон хүн амиа алдлаа
Кабул хотод долоон дэлбэрэлт болсноос сүүлийнхийг нь Америкийн тал үйлдсэн гэнэ. Тодруулбал, АНУ-ын цэргүүд зэвсгээ устгах зорилгоор дэлбэрэлт үйлдсэн гэж Талибан хөдөлгөөний албан ёсны төлөөлөгч Забихулла Мужахид Твиттер хуудсандаа бичжээ.
Түүний өгүүлснээр, энэ дэлбэрэлт хотын иргэдэд ямар ч аюулгүй, хүмүүсээс хол зайд устгал хийгдсэн гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ