АНУ төрийн далбаагаа бөхийлгөв

img

Наймдугаар сарын 26-ны өдөр Афганистаны нийслэл Кабул хотын нисэх буудал орчимд халдлага үйлдэгдсэний улмаас олон хүн амиа алдсаны дотор Америкийн цэргүүд ч байсан талаар бид мэдээлсэн. 

Афганистан: Кабулд халдлага болж, олон хүн амиа алдлаа

Халдлагын улмаас Америкийн 12 цэрэг амиа алдсан гэж АНУ мэдэгдсэн бөгөөд Кабулд болсон энэхүү эмгэнэлт хэргийн хохирогчдын дурсгалыг хүндэтгэх үүднээс АНУ-ын төрийн байгууллагууд төдийгүй бусад орнууд дахь Америкийн дипломат төлөөлөгчдийн газрууд дээрх төрийн далбааг бөхийлгөжээ. Энэ нь "утга учиргүй хүчирхийллийн золиос болсон хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж байгаа" хэмээн АНУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки мэдэгджээ. 

 

Наймдугаар сарын 26-нд Кабулд болсон халдлагын дараа АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдэл хийхээсээ өмнө амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэн нэг минут дуугаа хураасан юм. Түүнчлэн тэрбээр мэдэгдлийн үеэр болсон хэрэгт бүрэн хариуцлага хүлээнэ хэмээн мэдэгдсэний дээр халдлага үйлдсэн "Исламын улс" алан хядах байгууллагад хариуг нь өгнө хэмээн цохон тэмдэглэжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ