Буриад улс Паралимпийн аваргадаа байр бэлэглэнэ

Токио хотноо зохион байгуулагдаж буй Паралимпийн наадамд ОХУ-ын иргэн, Буриадын уугуул Михаил Асташов унадаг дугуйн төрөлд дээд амжилт тогтоон, алтан медаль хүртжээ. Түүний амжилтыг үнэлэн Буриадын эрх баригчид түүнд байр бэлэглэхээр болсон талаар Регнум агентлаг мэдээллээ.
Буриадын тэргүүн Алексей Цыденовын өгүүлснээр, Олимп болон Паралимпийн ялагчдад байр худалдан авах, нэг удаагийн мөнгөн шагнал болгон 1,5 сая рублийг холбооны төсвөөс гаргадаг гэнэ. Түүнчлэн аваргуудад насан туршид нь сар бүр 30 мянган рубль олгодог аж.
Мөн Паралимпийн шагналтныг бэлтгэсэн дасгалжуулагчид нэг удаад 1,5 сая рубль, мөн сар бүр 13 мянган рублийн урамшуулал олгодог юм байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ