ВИДЕО: Зэвсгийн агуулах дэлбэрсэний улмаас 90 хүн гэмтжээ
Казахстаны Тараз хотын ойролцоо байрлах цэргийн ангийн агуулахад гал гарч, улмаар дэлбэрсэн талаар Регнум агентлаг тус улсын Батлан хамгаалах яамнаас мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, цэргийн ангийн агуулахад гарсан галыг унтраахаар гал сөнөөх анги, орон нутгийн онцгой байдлынхан ажилласан байна.
Цэргийн ангид гарсан гал, дэлбэрэлтийн улмаас хохирсон хүмүүсийн тоо 90 болсон талаар Казахстаны Онцгой байдлын яам мэдээлжээ. "Урьдчилсан мэдээллээр 90 орчим хүн эмнэлэгт хандсан, тэднээс 49 нь онцгой байдлын газрын ажилтнууд байна" хэмээн Онцгой байдлын яам мэдээлсэн байна.
Казахстаны Онцгой байдлын яамны мэдээлснээр, 697 кв.м талбайтай агуулахын байр галд өртжээ. Дэлбэрэлтийн хэсгүүд хоёр километр радиуст тархсан байна. Урьдчилсан мэдээллээр, агуулахад 500 тонн гаруй тротил буюу тэсрэх бодис хадгалагдаж байжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ