Казахстанд агуулах дэлбэрсэний улмаас Батлан хамгаалахын сайд нь огцрохоор болжээ

img

Казахстанд цэргийн зэр зэвсэг бүхий агуулахад дэлбэрэлт болж, гал гарсны дараа тус улсын Батлан хамгаалахын сайд Нурлан Ермекбаев огцрохоор шийджээ. Энэ талаар Известия мэдээлсэн байна. 

 

"Одоо миний гол зорилго бол болсон үйл явдлын үр дагаврыг нэн даруй арилгах. Та бүхэн миний огцрох эсэхтэй холбоотой асуудлыг сонирхож байгаа бол би осол болсон талаарх эхний мэдээлэл ирмэгц л өөрөө шийдвэр гаргасан. Огцрох хүсэлтээ гаргана. Ямар шийдвэр гаргахыг удирдлагууд мэднэ" хэмээн Ермекбаев мэдэгджээ. 

 

Эргэн сануулахад, наймдугаар сарын 26-ны өдөр Казахстаны Жамбыльск мужид байх цэргийн агуулахад дэлбэрэлт болж, гал гарсны улмаас дөрвөн цэргийн алба хаагч амиа алдаж, өөр хэд хэдэн хүн сураггүй болсон байна. Мөн 90 орчим хүн гэмтэж бэртжээ. 

ВИДЕО: Зэвсгийн агуулах дэлбэрсэний улмаас 90 хүн гэмтжээ

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ