С.Энхболд: Вакцины III тунг энэ сарын 30-наас 55-аас дээш насныханд хийж эхэлнэ

Коронавирус өвчний эсрэг вакцины 3-р тунгийн талаарх мэдээллийг ЭМЯ-наас хүргэж байна.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд:
-Гадаад болон тодоодод хийгдсэн судалгааны үр дүнгүүд эхнээсээ гарсан. Есдүгээр сарын дунд үе гэхэд халдварын тохиолдлын тоо оргил үедээ хүрнэ гэсэн эрдэмтдийн тооцоолол байгаа. "Дельта" вирусийн тархалт өндөр байна. Ялангуяа хөрш орнуудын тархалт нэмэгдэж байна. Тиймээс дараах шийдвэрүүдийг гаргаж байгаа.
Зургадугаар сарын 18 гэхэд альфа хувилбарын халдвар оргил үедээ хүрч, буурсан. Өнөөдрийн байдлаар "Дельта" хувилбарын тархалт 50 хувьтай байна. Цаашид тархалтын түвшин нэмэгдэж есдүгээр сарын дунд үе гэхэд халдварын тархалт оргил үедээ хүрэх тооцоолол байгаа. Нийт хүн амын 64 хувь нь вакцинаа хийлгэсэн байна. Гэвч судалгаанаас харахад эсрэг биеийн титрийн хэмжээ буурч байна. Тиймээс дархлаа сэдээх нэмэлт тунг эхлүүлэх шийдвэр гаргалаа. Наймдугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 55-аас дээш насны хүмүүс, боловсролын байгууллагын ажилчид, архаг суурь өвчтэй хүндэтгэх шалтгаантай иргэд хамрагдана. Вакцины нэмэлт тун сайн дурын үндсэн дээр хийгдэнэ.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ