
Монголын боулинг сонирхогчдын холбоо, "Биг боулинг" төвтэй хамтран хэвлэлийн мэдээллийнхний дунд жил бүр боулингийн АШТ-ийг зохион байгуулсаар ирсэн. Өнөөдөр болж байгаа 3 удаагийн тэмцээнд сонин хэвлэл тэр дундаа мэдээллийн сайтын ажилтан, албан хаагчид илүү түлхүү оролцож байгаагаараа онцлогтой болж байна. Өнөөдөр багууд нийт 2 тоглолт хийгээд эдгээр тоглотын нийлбэрээр алт, мөнгө, хүрэл медалийн эзэд тодорсон юм. Тэмцээний тэргүүн байрт 1367 оноогоор “Таван цагариг” баг шалгарлаа. Харин “Одод спорт.мн” баг 1344 оноогоор удаалсан 3-р байрт 1342 оноогоор ТВ-9 телевиз шалгарлаа. Шилдэг тоглогчоор 202 оноогоор МҮОНТВ-ийн тамирчин н.Энхтөр шалгарлаа. Тэмцээнд 15 багийн 70 гаруй тамирчид өрсөлдөж байна. Боулинг сонирхогчдын дунд болдог салбар бүрийн тэмцээний эхний 3 байрт шалгарсан тамирчид ирэх 10-р сард болох Сити капаас шалгарсан шилдэг 8 багтай өрсөлдөнө. Эдгээр багуудын өрсөлдөөн энэ оны 12-р сард болох ажээ.
А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ