Афганистан: Талибууд нисэх буудлыг бүрэн хяналтдаа авна

Афганистаны "Талибан" хөдөлгөөн Кабулын олон улсын нисэх буудлын хэсгийг хяналтдаа авсан байна. Ойрын үед нисэх буудлыг бүрэн хяналтдаа оруулна гэж "Талибан"-ын төлөөлөгч Забиулла Мужахид мэдэгдсэнийг NHK дамжуулжээ.
Мужихадын мэдээлснээр, АНУ Кабулын нисэх буудал дээр хэд хэдэн бүсийг хяналтгүй үлдээсэн тул эдгээрийг талибууд хянаж байгаа гэнэ. Тун удалгүй гадаадын хүчнүүд нисэх буудлыг орхиж, "удалгүй талибуудын хяналтад нисэх буудал бүхэлдээ орно" гэж үзэж байгаагаа Мужихад мэдэгджээ.
Энд дуулгахад, АНУ Афганистанаас иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлын төгсгөлийн шатандаа очсон байна. Наймдугаар сарын 14-нимй өдрөөс хойш АНУ холбоотнуудынхаа хамт Кабулын нисэх буудлаас 58,7 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Кабулын нисэх буудлын нутаг дэвсгэр рүү талибуудын тусгайгийнхан орсон бөгөөд тэд нисэх буудлын ихэнх хэсгийг хянаж байгаа гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ