Шинээр 2209 тохиолдол батлагдаж, дөрвөн хүн нас барлаа

ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын мэдээллийг гаргажээ. Энэ өдөр шинээр 2209 тохиолдол бүртгэгджээ. Шинээр батлагдсан тохиолдлын 438 нь Улаанбаатар хотод, 1771 нь орон нутагт, байна. Мөн хугацаанд халдварын улмаас дөрвөн хүн нас баржээ. Түүнчлэн сүүлийн 24 цагийн хугацаанд 1795 хүн эдгэрлээ.
Өнөөдрийн байдлаар 13 570 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 8400 хүн хөнгөн, 3930 хүндэвтэр, хүнд 1030, маш хүнд 210 хүн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ