COVID-19: Тайландын өвчтөнүүд эмнэлэгт завхай үдэшлэг зохион байгуулжээ

img

Таиландын цагдаагийнхан нэгэн хачирхалтай хэргийг шалгаж байгаа гэнэ. КП агентлагийн мэдээлснээр, Таиландын Самутпракан мужид коронавирусийн халдвартай өвчтөнүүдийг хэвтүүлэн эмчлэх зорилгоор дэлгэсэн нэгэн хээрийн эмнэлэгт өвчтөнүүд согтууруулах ундаа, хар тамхи хэрэглэсний дээр завхай үдэшлэг зохион байгуулжээ. Энэ эмнэлгийн ажилтнууд өвчтөнүүд дүрэм журам үл хайхран, "хөгжилдөж" байгаад анхаарал тавихыг хууль сахиулах байгууллагуудаас удаа дараа хүссэн ч цагдаагийнхан төдийлөн ойшоож байгаагүй гэнэ.

 

Харин ээлжит нэгэн үдэшлэгийн үеэр хөлчүүрхсэн өвчтөнүүд зодоон хийж, улмаар нэг өвчтөний толгой хагарсан тул цагдаагийнхан оролцохоос аргагүй болсон аж. Шалгалтын үеэр өвчтөнүүдээс хар тамхи илрүүлээгүй ч мансуурсан болон завхайрсан үйлдэл нь ажиглалтын камерын бичлэгээр нотлогджээ.

 

Дүрс бичлэгийн чанар хангалтгүй тул журам зөрчсөн этгээдүүдийг таньж чадаагүй гэнэ. Тиймээс цагдаагийнхан хууль журам сахиулахын тулд тус эмнэлэгт байнга жижүүрлэхээр болжээ. Түүнчлэн эмнэлгийн удирдлагууд өвчтөнүүдийг хүйсээр нь ялган, тусгаарласан байна.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ