Морингийн даваанд баригдах хорооллын дэд бүтцийн ажил үргэлжилж байна

Нийслэлийн Орон сууцны корпорациас Морингийн давааны шинэ суурьшлын бүсэд орлогод нийцсэн түрээсийн олон төрөлт орон сууцны хороолол барихаар, дэд бүтцийн ажлыг гүйцэтгэж байна.
Өнөөдрийн байдлаар усан сангийн ажил, усан хангамж, ариутгах татуургын ажил, бохирын шугамын өргөх насосны байгууламжийн ажил, гадна цахилгаан, холбооны шугамын ажлууд 50 хувиас дээш гүйцэтгэлтэй явж байгаагаас гадна дулааны станцын ажил хийгдэж байна.
Гүйцэтгэгчээр “Мон-Илч” ХХК, “Набсан” ХХК, “Санжат” ХХК, “Рино инженеринг консалтинг, ХХК, “ЧММ” ХХК, “Интернешнл повер” ХХК компаниуд ажиллаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ