АН: МАН-ын бүтэлгүй бүтээн байгуулалтыг онцлов


АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн долоо хоногт Хэнтий аймгийн Батноров сумын нутагт баригдсан Андлалын хөшөөг буулгасан. Үүнд АН шүүмжлэлтэй хандаж байна. Тэд “Андлалын хөшөөг тойрсон зургаан цогцолбор хийгдээгүй. Андлалын хөшөө улсыг хохиролгүй болгон буцаад мөнгөө төлсөн гэж байгаа. Гэсэн хэдий ч Монгол Улс хохирно. “Их хуралдай”, “Шихихутаг”, Чингис хаан аялал жуучлалын цогцолбор одоо хүртэл дуусаагүй байгаа. Мөн Дарханы автозам өнөөг хүртэл ашиглалтад ороогүй байна. Замын цагдаагийн дэргэдэх шинэ гүүр ус зайлуулах хоолойгүй, Гачуурт-Налайхын зам замын тэмдэглэгээгүй. Улаанбаатар хотын шинэ захиргаа руу хот нь нүүж ордоггүй, өнөөдөр эмнэлэг болгосон” хэмээн тус тус МАН-ын бүтэлгүй бүтээн байгуулалт хөмсөгтэйгээр онцлон мэдээлэв.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ