Коби Брайантын зургуудыг дуудлагаар худалджээ

img

Алдарт сагсан бөмбөгчин Коби Брайантын найман гэрэл зураг бүхий цуглуулгыг дуудлага худалдаанд тавьжээ. Эдгээр гэрэл зургууд 80 мянган ам.долларт хүрсэн бөгөөд олсон мөнгийг сайн үйлсэд зарцуулна гэж ВВС мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, 1999 онд авсан хар цагаан найман зургийг дуудлага худалдаагаар оруулжээ. Эдгээр гэрэл зургууд өмнө нь хаана ч хэвлэгдэж байгаагүй гэнэ. Улмаар дуудлага худалдаанаас олсон 80 мянган ам.долларыг ядуу гэр бүлээс гаралтай тамирчин охидод тусламж үзүүлэхэд зарцуулах юм байна. 

 

Олимпын аварга, NBA-ийн таван удаагийн аварга Коби Брайант 2020 оны хоёрдугаар сард нисдэг тэрэгний ослоор амиа алдсан. Энэ ослын улмаас Кобигоос гадна өөр долоо хүн амиа алдсаны дунд Коби Брайантын охин ч мөн байсан юм.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ