Герман улс 47 мянган дүрвэгч хүлээн авчээ

img

Герман улс зургаан сарын хугацаанд 47 400 цагаач, дүрвэгч хүлээн авчээ. Энэ талаар Funke агентлаг бундестагаас авсан эх сурвалжтайгаар мэдээлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр, энэ оны эцэс гэхэд ойролцоогоор 95 мянган дүрвэгч хүлээн авна гэж тооцоолж байгаа аж.

 

Харин он гарснаас хойших зургаан сарын хугацаанд Герман улс 7360 хүнийг албадан гаргасан бол 4374 хүний орогнол хүссэн өргөдлийг хүлээн аваагүй тул тэд сайн дураар Германаас гарчээ.

 

Өмнө нь тус улсын Дотоод хэргийн сайд Зеехофер мэдэгдэл хийхдээ Афганистанд "Талибан" хөдөлгөөн эрх мэдлийг гартаа авсантай холбоотойгоор дүрвэгчдийн урсгал Германыг чиглэж болзошгүй хэмээн онцолж байлаа. Афганистанаас гадна Пакистан, Иран, Турк, Ливи зэрэг орнуудаас ч дүрвэгчид ирэх хандлагатай байгаа талаар тэрбээр мэдэгдэж байв. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Иргэн:
Ванга г йн хэлсэн үнэн болж европ лалын улсад эзлэгдэх эх суурийг тавиад эхэлсэн. 100 жилийн дараа Христосын шашин устана. Европ уугуул байхгүй болно. Үнэхээр зөн ч хүн байжээ
2021-08-31