"Талибан" Афганистаныг дэмжихийг олон улсад хандан уриаллаа

"Талибан" хөдөлгөөн эдийн засаг, эрүүл мэнд, боловсролын салбарыг нь хөгжүүлэхэд Афганистанд туслахыг олон улсад хандан уриалжээ. Энэ талаар тус хөдөлгөөний төлөөлөгч мэдэгдсэнийг Аль Жазира телевиз мэдээлжээ.
"Манай ард түмэнд эдийн засаг, боловсрол, эрүүл мэндэд туслахыг олон улсаас шаардаж байна" хэмээн Талибан хөдөлгөөний төлөөлөгч мэдэгдсэн байна.
Түүнчлэн Афганистанд "дахин дайн дэгдээхийг хэнд ч зөвшөөрөхгүй" хэмээн Талибаны төлөөлөгч мэдэгджээ. Талибууд Афганы төлөөлөгчид эсвэл бусад талуудтай ямар ч асуудалгүй хэмээн тэрбээр онцолсон байна.
Эргэн сануулахад, талибууд наймдугаар сарын 15-ны өдөр Кабул хотод орж ирэн, улмаар "Афганистаныг чөлөөллөө" хэмээн зарлаж, Ерөнхийлөгчийн ордон дээр өөрсдийнхөө тугийг мандуулсан юм. Тэд хэлэлцээний явцад эвслийн засгийн газар байгуулах сонирхолгүй гэдгээ илэрхийлсэн бөгөөд ойрын үед засаглалын хэлбэр, төрлийг тодорхой болгох аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ