Экс Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ын даргад зөвлөх үү, нөхөн сонгуульд өрсөлдөх үү

img

УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт нэр дэвшигчдээ тодруулах хуулийн хугацаа маргаашаар дуусгавар болно.  Тиймээс эрх баригч хүчин МАН бага хурлаа маргааш товлоод байгаа. УИХ-ын нөхөн сонгуулийн 28 дугаар тойрог буюу нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг анхаарал татаж байгаа. Сонгинохайрхан дүүрэгт Энхбаярын хүү Э.Батшугар нэрээ дэвшүүлэх өрсөлдөх хамгийн их эрмэлзэлтэй байгаа. Учир нь өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуульд тэрээр Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшин өрсөлдөж, “аман хүзүүдсэн”. Түүнтэй МАН дахь хотын фракцынхан энэ тойрогт нэр дэвшихээр хүч үзэж байгаа нь тодорхой. Гэхдээ маргааш болох МАН-ын бага хурлаар Удирдах зөвлөл хэний  нэрийг  дэвшүүлэхээр оруулж ирэхээс хамаарна. МАН-ын Удирдах зөвлөлийн хурлын тов гараагүй ч өнөөдөртөө багтаад хуралдах магадлалтай.

 

М.Тулгат даргатай АН УИХ дахь бүлэгтэй зөвшилцсөн эсэх нь тодорхойгүй, нам жим байна. АН-ын экс дарга С.Эрдэнэ нөхөн сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Энэ тойрогт экс Ерөнхийлөгч Х.Баттулга АН-аас эсвээс бие даан өрсөлдөх магадлалтай. Хэрвээ АН эрх ашгийн төлөө эв түнжингээ олвол Сонгинохайрханы тойрогт экс Ерөнхийлөгч Х.Баттулгыг нэр дэвшүүлэх тохироо явагдана, эс бөгөөс бусад гишүүдээс тодруулах биз.

 

Харин АН дотроо үл ойлголцвол намын гишүүнчлэлээ сэргээгээгүй экс Ерөнхийлөгч Х.Баттулга бие даан нэрээ дэвшүүлэх магадлалтай. Нөгөөтэйгүүр МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ экс Ерөнхийлөгч Х.Баттулгыг зөвлөхөөрөө ажиллуулахаар болсон тухай цахимаар шуугиж байна.

 

Ер нь экс Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн хугацаанд албан бусаар МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд зөвлөсөөр ирсэн гэдэгтэй хэн ч маргахгүй. Харин өнөөдөр экс Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшин өрсөлдөх  үү, МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд зөвлөх үү гэдэг нь олны анхаарлын төвд байна.

Э.Сонор

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
2 талтай харагдаж байнадаа Оюун эрдэнэ улс төрийн байдалд дүгнэлт өгч хэнийг түших ёстой вэ гэдгээ олж харсан үгүй бол зүгээр Баттулгын их хурлын гишүүн болохоос айсан манынхан жүжиг манай талын михайл бодол байгаа байлгүй
2021-09-01
Бат:
Баттулга МАН тараах гээд чадаагүй. Одоо Оюунэрдэнэтэй элбэж тараах ажлаа үргэлжлүлэх нь. Иймд Намын жирийн гишүүдээ Оюунэрдэнийг намаасаа хурдан зайлая.
2021-08-31
ЭНД МАФИЖСАН НАМУУД ОГТ ХӨНДӨГДӨХГҮЙ. НАМААС АНГИД МОНГОЛ ТӨР, МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ ЯЗГУУР ЭРХ АШИГ НЭГТЭГЖ БАЙГАА БАЙХ.
2021-08-31
ЗОЧИН:
АН-ЫН ХҮН МАН-Д ЗӨВЛӨНӨ ГЭХЭЭР МАН ИЙМ БОЛОВСОН ХҮЧИН МУУТАЙ ЮМ УУ? ЧААВААС ДАА, ЖЕНКО Ч ГЭСЭН НЭРЭЭ БОДМООР ЮМ, БОЛОВСРОЛГҮЙ ХҮН ЕС-Д ЗӨВЛӨНӨ ГЭЖ БАЙХААР СХД-Т СОНГУУЛЬД ӨРСӨЛДВӨЛ ӨӨРИЙНХ НЬ НЭР ЦЭВЭР ДЭЭ. ТЭР ХЕРОГИЙН БААТАР ГЭХ НӨХРИЙН ХАТГААС, ДОХИУРААР АЖИЛЛАДАГ БСАН ГЭДЭГ НЬ ИЛТ БНА, ЗҮГЭЭР Л МӨРӨӨРӨӨ СОНГУУЛЬД ӨРСӨЛДӨӨД ЯВБАЛ ЖЕНКОД ДЭЭРДЭЭ ГЭЖ БОДОХ ЮМ, ӨӨРСДӨӨ ЯАЖ ТЭНЭГТЭХИЙГ НЬ УДАХГҮЙ ХАРАХ ЮМ БАЙНА Л ДАА
2021-08-31
zochin:
er ny nam xereg algaa zugeer bugdeeree mongolchuud negdex xeregtei Battulga Buyan Jagaa mongold. mash xeregtei bid daisanuud bish bugdeeree mongolchuud
2021-08-31