Х.Нямбаатар: "Рио тинто" ногдол ашиг авах хугацааг наашлуулж, өрийг бууруулах хэлэлцээ хийх саналтай байна

img

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа:

-Ерөнхий сайд таван Үндэсний хороо байгуулсан. Хот хөдөөгийн төвлөрлийг сууруулах, түгжрэлийг бууруулах талаар мэдээлэл сонсч, чиглэл өглөө. Цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх талаар Сангийн сайдын мэдээллийг сонссон. Ерөнхий сайд аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга нарт ажлын нэмэлт урамшуулал нэмэх, төсөвтэй уялдуулах чиглэл өглөө. Ногоон байгууламжийг дэмжих, цөлжилтийн эсрэг хийж, хэрэгжүүлж байгаа арга хэмжээгээр ажлыг дүгнэнэ гэлээ.

Гэрэл зургийг MPA.mn

 

Оюутолгойн хэлэлцээртэй холбоотой асуудлаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр: 

 

-"Рио Тинто"-гийн удирдлагууд Ерөнхий сайдын нэр дээр захидал ирүүлсэн. Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг хойшлуулсандаа хүлцэл өчсөн. Цар тахлын үеийн эдийн засгийн хүнд үед гүний уурхайн бүтээн байгуулалтыг хойшлуулж байгаадаа харамсаж байгаагаа илэрхийлсэн. Гурван жилийн хугацаанд нэг их наяд төгрөгийн татварын орлогыг төвлөрүүлж, төсөвт нэмэлт орлого оруулах саналтай байгаагаа илэрхийлсэн. "Оюутолгой"-гоос "Эрдэнэс Оюутолгой"-д оруулан ногдол ашгийн хугацааг наашлуулах талаар хэлэлцээр хийхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн. Одоогийн байдлаар 2.3 орчим тэрбум ам.долларын өр бичигдсэн. Энэ өрийг бууруулах талаар хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн. Ногдол хувьтай холбоотой асуудлаар цаашид хэлэлцээ хийж болно. Лондонд гаргасан сөрөг нэхэмжлэлийг хойш тавьж, маргааны асуудлыг түр царцаах санал тавьсан хэмэээв. 

Н.Нягт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хаагаач ээ. ашиг өгөхгүй гэдгээ олон жилээр харууллаа шүү дээ.
2021-09-01
zochin:
nyambaatar jaahan mongonii uner avch de
2021-08-31