COVID-19 амьсгалын замын өвчин биш гэдгийг эрдэмтэд тогтоожээ

Коронавирусийн халдвар нь амьсгалын замын өвчин биш, учир нь халдвар авсан үед нэн тэргүүнд уушги биш харин судас гэмтдэг гэж Америкийн эрдэмтэд мэдэгджээ.
"COVID-19 туссан өвчтөнүүдэд амьсгалын хүндрэл гарахаас өмнө уушгины системийн судаслаг эдүүд үрэвсдэг гэж бид таамаглаж байна. Чухамхүү ийн судас гэмтдэг учраас зүрхний шигдээс болон цусны эргэлт алдагдахтай холбоотой бусад хүндрэлүүд гардаг" хэмээн Journal Circulation Research шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгдсэн өгүүлэлд онцолжээ.
Судалгааны явцад Калифорнийн их сургуулийн эрдэмтэд зөвхөн S уурагнаас тогтох хуурамч вирус бүтээсэн байна. Ингээд туршилт хийхэд зөвхөн энэ уургаар л COVID-19 үүсэх боломжтойг тогтоожээ.
Түүнчлэн энэхүү судалгааны явцад, SARS-CoV-2 -ийн S уураг нь АСЕ-2 рецепторт нөлөөлснөөр эсийн митохондрийг гэмтээж улмаар судасны ханануудыг гэмтээдэг байна. Коронавирусийн халдвар хүндэрсэн үед цусны бөөгнөрөл үүсэх бөгөөд цус ингэж өтгөрснөөр өвчтөн нас бардаг аж.
Америкийн эрдэмтэд энэхүү судалгааныхаа дүнд "COVID-19-ийг энгийн ханиад, томуутай харьцуулж болохгүй" хэмээн дүгнэжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ