WSJ: АНУ 13 жилийн өмнө Байденыг аварч байсан афган орчуулагчид туслалгүй, орхижээ

Одоогоос 13 жилийн өмнө буюу 2008 онд АНУ-ын сенатчид болох Жо Байден, Жон Керри, Чак Хейгел нарыг аврахад туслаж байсан орчуулагч Мохаммедыг АНУ Афганистанаас нүүлгэн шилжүүлэлгүй, үймээнтэй нутагт нь орхисон гэнэ. Энэ талаар Wall Street Journal мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, 2008 онд өнөөгийн Ерөнхийлөгч Жо Байден нарын сенатчид цасан шуурганы улмаас Афганистаны хөндийд нисдэг тэрэг нь газардахаас аргагүй болж, хүнд нөхцөлд орсон байна. Ингээд нисдэг тэрэгний экипаж тусламж хүсэн дохио илгээсэн байна. Ингээд АНУ-ын агаар десантын дивизийн шуурхай албаныхантай хамт орчуулагч Мохаммед сенатчдыг аврахаар явжээ.
АНУ тус улстай хамтран ажиллаж байсан афганчуудыг нүүлгэн шилжүүлж байгаа хэмээн мэдээлж байсан ч сенатчдыг аварсан орчуулагчийг аюул дунд орхиод явсан гэж эх сурвалж мэдээлсэн байна. Улмаар орчуулагч Мохаммед өнөөгийн Ерөнхийлөгч Жо Байденд хандан тусламж гуйжээ.
"Сайн байна уу, ноён Ерөнхийлөгч өө? Намайг бол миний гэр бүлийг аварна уу. Намайг энд үлдээхгүй байхыг гуйя" хэмээн Мохаммед бичсэн байна.
Эргэн сануулахад, наймдугаар сарын 31-нд Америкийн сүүлчийн цэрэг Афганистаныг орхисноор Кабулаас хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа дууссан гэж АНУ мэдэгдсэн юм. Үүний дараа "Талибан" хөдөлгөөн Афганистаныг бүрэн хяналтдаа оруулсан хэмээн зарлаж, нисэх буудал дээр талибууд агаарт хий буудан баяраа тэмдэглэсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ