ФОТО: Талибуудыг эсэргүүцэх сүүлчийн цэг буюу Панжшерийн дайчид

Афганистан дахь талибуудын засаглалыг сөрөн зогсохоор андгай өргөсөн дайчид исламын бүлэглэлийн хяналтад ороогүй цорын ганц нутагт дайтаж байна. Гиндукуша уулсын Панжшер хөндий нь эсэргүүцлийн цэг байсаар ирснээрээ алдартай. Олон зууны туршид чухамхүү энэ муж гадны нэг ч хүчинд эзлэгдэж байгаагүй юм.
Эсэргүүцлийн фронтын дайчид Панжшер мужийн Дара тойргийн Абдуллах Хил дүүрэгт наймдугаар сарын 24-ний өдөр сургуулилалтад оролцжээ.
Панжшерийн хөндий Зөвлөлтийн цэргүүдэд ч, 20 гаруй жилийн өмнө талибуудад ч эзлэгдээгүй гэдгээрээ алдартай. Өдгөө Афганистан 34 мужаас талибуудад эзлэгдээгүй үлдсэн цорын ганц нь Панжшер.
Ахмад Масуд бол Үндэсний эсэргүүцлийн фронтын тэргүүн. Тэрбээр Зөвлөлтийг эсэргүүцэж байсан Афганы алдарт хөдөлгөөний хээрийн командлагч, 1990-ээд он, 2000-аад оны эхээр талибуудын эсрэг тулалдаж байсан Ахмад Шах Масудын хүү юм.
Панжшерт "тулаанд бэлэн" олон мянган зэвсэгт дайчин цугласан хэмээн Масуд мэдэгдэж байв.
Энэ бол орон нутгийн босогчид болон Панжшер рүү ухарсан Афганы армийн цэргүүд. Зарим эх сурвалжийн мэдээлснээр, армийн цэргүүд олон зуун "Хаммер" машин, зэвсэг, цэргийн нисдэг тэрэгтэй Панжшерт иржээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ