Афганистаны сайд асан Садаат Германд хүргэлтийн ажилтан болжээ

img

Афганистанд сайдын алба хашдаг байгаад Германд ирэн, хүргэлтийн ажил хийх болсон Сайед Садаатын талаар AFP агентлаг мэдээлжээ. Тэрбээр хэвлэлийнхэнд ярихдаа, авлига хээл хахууль газар авсныг хараад нутгаасаа явахаар шийдсэн хэмээсэн байна. Ингээд тэрбээр гэр бүлийн хамт Германд ирж, багахан хадгаламж нь төд удалгүй дууссан тул хоол хүргэлтийн ажилд оржээ. 

 

"Энд ичээд байх юм юу ч байхгүй. ажил л бол ажил. Хэрэгцээ байгаа болоод л ажил нь байгаа. Хэн нэгэн энэ ажлыг хийх ёстой шүү дээ" хэмээн өдгөө 50 настай, Афганистаны сайд асан Садаат AFP агентлагийн сурвалжлагчид ярьжээ. 

 

Садаат өдөрт зургаан цаг ажилладаг. Улбар шар хүрэм өмсөж, том үүргэвч үүрэн хоол төдийгүй бусад барааг ч унадаг дугуйгаар хүргэж өгнө. Сайед Садаат дээд боловсролтой, Оксфордын их сургуулийн "Холбоо харилцааны ухаан, цахилгаан техник"-ийн магистр зэрэгтэй. Тэрбээр энэ мэргэжлийнхээ туршлагаар 2005-2013 оны хооронд Афганистаны Холбоо харилцаа, мэдээллийн технологийн яамны техникийн зөвлөхөөр ажиллаж, улмаар 2016-2018 онуудад Холбоо харилцааны сайдын алба хашдаг байжээ.

 

Түүнчлэн Садаат 2016-2017 онд Лондонд Ариана Телеком компанийн ерөнхий захирлаар ажиллаж байсан гэнэ. Тэрбээр 23 жилийн туршид 13 орны 20 компанид ажиллаж байжээ. Садаатын өгүүлснээр Афганистаны Ерөнхийлөгч Ашаф Ганитай маргалдаж, Афганы засгийн газар дахь авлигыг харж тэсээгүйдээ албан тушаалаа орхисон гэнэ. Олон нийтийн төсөлд шаардлагатай хөрөнгийг Ашраф Ганигийн тойрон хүрээлэгчид хувийн ашиг сонирхлоор ашиглах хүсэлтэй байсны дээр Садаат тэдний үгийг биелүүлдэггүй байсан тул түүнийг зайлуулахыг хүсдэг байсан гэнэ. 

 

Садаат сайдын суудлаас буусныхаа дараа теле харилцааны зөвлөхөөр ажиллаж байжээ. Гэвч 2020 онд Афганистанд аюулгүй байдлын нөхцөл хурцадсан тул 2020 оны сүүлээр Германаас орогнол хүссэн байна. Британийн паспорттай тул тэндээс орогнол хүсэх боломжтой байсан ч Германд боломж илүү гэж тэрбээр үзжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Монгол хулгайч Сайханбилэг мэт:
Америкт жаргасан хлгайчууд бнаа
2021-09-02
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) ВЭБ САЙТ: www.drpradhanurologist.com
2021-09-01