Шинээр 3726 тохиолдол батлагдаж, долоон хүн нас барлаа

ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын мэдээллийг гаргажээ. Энэ өдөр шинээр 3726 тохиолдол бүртгэгджээ. Шинээр батлагдсан тохиолдлын 916 нь Улаанбаатар хотод, 2810 нь орон нутагт, байна. Мөн хугацаанд халдварын улмаас долоон хүн нас баржээ. Түүнчлэн сүүлийн 24 цагийн хугацаанд 3177 хүн эдгэрлээ.
Өнөөдрийн байдлаар 14 829 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 9500 хүн хөнгөн, 4004 хүндэвтэр, хүнд 1077, маш хүнд 248 хүн байна.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ