ВИДЕО: Талибуудыг дэмжигчид АНУ-ыг "оршуулжээ"

"Талибан" хөдөлгөөний дэмжигчид Афганистаны дорнод хэсэг дэх Хоста хотод НАТО, АНУ, Их Британи, Францыг "оршуулж" байгааг бэлгэдсэн арга хэмжээ зохион байгуулжээ. 

 

Интернэтэд тархсан бичлэг дээр талибууд дээрх улс орнуудын далбаа бүхий "авс"  барьж яваа нь харагдана. Наймдугаар сарын 31-ний өдөр болсон энэ арга хэмжээнд олон хүн оролцжээ. Тэд талбай дээр цуглан үг хэлж, дэмжигчид "Талибан"-ын туг далбаагаар даллан, зэвсгээ өндөрт өргөж байсан аж.

 

Ийнхүү "оршуулгын ёслол" үйлдсэн нь 20 жилийн дайн дууссан, АНУ , НАТО цэргээ яаран татаж гутамшигтайгаар гарч явсантай холбоотой гэнэ.

 

"Наймдугаар сарын 31 бол бидний эрх чөлөөний албан ёсны өдөр. Энэ өдөр Америкийн эзлэн түрэмгийлэгч цэргнүүд болон НАТО-ын цэргүүд манай орныг орхисон" хэмээн "Талибан"-ы албан ёсны төлөөлөгч Кари Саид Хости мэдэгджээ.

 

Эргэн сануулахад, наймдугаар сарын 30-ны өдөр АНУ Афганистаны нийслэлээс хүмүүсээ нүүлгэн шилжүүлж дууссанаа зарласан юм. Мөн энэ өдөр АНУ цаашид Кабулын нисэх буудлыг хянахгүй хэмээн мэдээлж байлаа.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ