Ирэх сард Windows 11 гарна

img

Windows 11 шинэ үйлдлийн систем 10 дугаар сарын тавны өдөр гарна гэж Майкрософт компани мэдээлжээ. 

 

Компанийн төлөөлөгчдийн мэдэгдсэнээр, 10 дугаар сарын тавны өдрөөс эхлэн бүх хэрэглэгчдэд зориулсан үнэ төлбөргүй шинэчлэх боломж нээгдэх гэнэ. Түүнчлэн энэ өдөр шинэ үеийн үйлдлийн систем шинэ компьютеруудад ашиглагдах юм байна. 

 

Windows 11 үйлдлийн системийг суулгах явц шат дараатай хэрэгжинэ гэж компанийнхан онцолжээ. Нэн тэргүүнд үйлдлийн системийн шаардлагуудад бүрэн нийцэж байгаа шинэ компьютеруудад энэ систем суух аж. Улмаар 2022 оны намар гэхэд шинэчлэл бүрэн дуусна гэж тооцоолж байгаа аж.

 

Майкрософт компанийн төлөөлөгчид хэрэглэгчдэд хандан апдейт хийхэд компьютеруудаа бэлдэх эсвэл шинэ загварын компьютертэй болохыг зөвлөсөн байна. Өмнө нь тус компани мэдээлэл хийхдээ, хуучин компьютер хэрэглэгчид Windows 11 суулгаж болох хэдий ч цаашид шинэчлэх боломжгүй хэмээн онцолж байв.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ббө:
Доор бичсэн бичиг цаасны ажил хийдэггүй нөхдүүдэд бол хамаагүй л дээ. Зөв.
2021-09-01
одоо хөгжиж шалихгүй биз дээ. өөр шинэ систем гарга.
2021-09-01
Зочин:
Windows хэд байсан ч ямар хамаатай юм.
2021-09-01